ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томилжээ. Үүнтэй холбоотойгоор салбарын сайдын зүгээс холбогдох үүрэг даалгаврыг өгсөн байна.
Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, махны экспортод мал эмнэлгийн салбар тээг болж байна. Чанаргүй вакцин, системийн уналт, хүнд суртлаас авхуулаад олон хүчин зүйл нөлөөлж буй. Тиймээс тээг саад хийх биш түшиж босгодог экспортыг дэмжих бодлогыг хүрээнд ажлаа явуулах учиртайг онцолж малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулах, бизнес эрхлэгчдэд экспортын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд суртал, авлигаас ангид түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах үүрэг өглөө.
Х.Алтангэрэл нь хөдөө аж ахуйн салбарт тасралтгүйгээр 28 жил ажиллаж байгаа бөгөөд 1998–2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн факультетийн Дотор өвчин – эм судлалын тэнхимд туслах багшаар, 2000-2002 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эм хор судлалын лабораторид эрдэм шинжилгээний дэд ажилтнаар, 2002-2006 онд Улсын мал эмнэлгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газар мэргэжилтнээр, ХХААЯ-ны мал эмнэлгийн газар, 2011-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газарт мэргэжилтнээр, 2012-2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мал аж ахуйн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оноос одоог хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мал эмнэлгийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах шинжээчээр тус тус ажилласан юм.
| МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34