Нийслэлийн гудамж, талбайг “амьсгалах” боломжтой болгож, явган хүний орон зайг чөлөөлөх зорилгоор өнгөрсөн онд 1,200 гаруй ТҮЦ-ийг нүүлгэж байсан нь олон нийтийн дэмжлэг, бас эсэргүүцлийг зэрэг дагуулсан шийдвэр байв. Хотын өнгө үзэмж, аюулгүй байдал, нийтийн эзэмшлийн талбайн зохион байгуулалтыг сайжруулах алхам хэмээн тайлбарлагдсан энэ бодлого бодит үр дүнгээ ч харуулж эхэлсэн. Явган хүний зам чөлөөлөгдөж, автобусны буудлууд илүү эмх цэгцтэй болж, хот “амьсгалж” эхэлсэн мэт санагдаж байлаа.
Гэвч бодлого тууштай байж чадсан уу гэдэг асуулт өнөөдөр дахин гарч ирж байна. Учир нь энэ онд автобусны буудал, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ-үүд буцаад “ургасан” мэт нэмэгдэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр цэгцэлж чадсан асуудлаа өнөөдөр дахин эхнээс нь давтаж буй дүр зураг харагдаж байна.
Албан ёсны тайлбар нь ил тод биш ч бодлогын зөрчил энд илт анзаарагдана. Нэг талаас нийслэл ТҮЦ-үүдийг нүүлгэж, дахин байршуулахад хяналт тавина гэж мэдэгддэг. Нөгөө талаас Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд “мухлаг” гэх ерөнхий ангилалд багтах бизнесүүдийг зөвшөөрөл, бүртгэлийн дарамтаас чөлөөлсөн. Энэ ангилалд ТҮЦ шууд нэрлэгдээгүй ч бодит байдал дээр яг ижил үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдийг “арын хаалга”-аар буцаан оруулах боломжийг нээчихэв.
Эндээс хамгийн том асуудал нь бодлогын уялдаа, тодорхой бус байдал юм. Хотын захиргаа нэг шийдвэр гаргаж, төв талбай, явган замаа чөлөөлдөг. Гэтэл төр засаг өөр бодлогоор ижил төрлийн бизнесийг дэмжих шийдвэр гаргадаг. Үр дүнд нь хэн хожив? Хот хожсонгүй, иргэд ч хожсонгүй. Харин зохицуулалтын цоорхой ашигласан эмх замбараагүй байдал л хожиж байна.
Явган хүний аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохион байгуулалт, хотын гоо зүй, бүр цаашлаад нийтийн орон зайн соёлтой шууд холбоотой. Тиймээс “жижиг бизнесийг дэмжих” нэрийн дор хотын үндсэн зохион байгуулалтыг алдагдуулах нь урт хугацаандаа илүү их хохирол дагуулна.
Мэдээж ТҮЦ эрхлэгчид бол амьжиргаагаа залгуулж буй иргэд. Тэдний эрх ашгийг үл тоох боломжгүй. Гэхдээ шийдэл нь хуучин байдлаар нь буцааж тавих биш, харин стандарттай, байршил төлөвлөлттэй, нэгдсэн бодлоготой зохицуулах ёстой. Хотын аль хэсэгт, ямар хэмжээтэй, ямар шаардлага хангасан худалдааны цэг байж болох вэ гэдгийг тодорхой болгож, ил тод журмаар шийдэх нь зөв.
Өнөөдрийн нөхцөл байдал бол “цэгцэлсэн ч буцаад нурдаг” бодлогын жишээ мэт. Хэрэв хотын удирдлага, Засгийн газар хоёр ижил чиглэлд, нэг ойлголтоор ажиллахгүй бол ийм зөрчил дахин дахин давтагдана.
Хот бол туршилтын талбай биш. Нэг шийдвэр гаргаад, дараа нь өөр бодлогоор үгүйсгэдэг циклээс гарах цаг болсон. ТҮЦ-ийг нүүлгэх эсэх асуудал биш харин хотыг ямар зарчмаар хөгжүүлэх вэ гэдэг суурь асуултад хариу өгөх шаардлагатай байна.
| Нүүлгэсэн ТҮЦ-үүдийн нүүдэл буцав |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34