Кинг тауэр хотхоны оршин суугч, овчарка нохойны эзэнд хандаж нийтэлжээ. Бүхэн эхээр хүргэе.
"128-ын орц руу орох гэтэл энэ хүн нохойтойгоо гарч таарсан. Юу ч болоогүй зүгээр л хаалга онгойлгоод ортол нохой нь хүүхдүүдийн урдаас дайрч, чангаар хуцаж эхэлсэн. Хаалга нээсэн охин баруун тал руу зугтаж, хүү оролгүй буцаад зугтаж гүйсэн юм. Голд нь байсан над руу нохой нь шууд хуцаж дайрав. Эзэн нь нохойгоо татаад ч дийлэхгүй. "Та хүүхдүүд айлгачихлаа ш дээ, нохой чинь хүн барьлаа, наад нохойгоо татаачээ" гэсэн чинь "Сүртэй ш дээ чи, хүүхдүүд нь хүртэл гэмгүй нохойноос айгаад хөгийн амьтад вэ" гэж загнав. Өглөө мөрөөрөө гарч явж байж айлын зэрлэг нохойн зугаа болж дайруулсан нь миний болон хүүхдүүдийн буруу болж, бүр гэр бүлээрээ доромжлуулж загнуулав!!!! Хүн рүү дайрч байгаа нохой нь том овчарка!!! 128-р байранд амьдардаг энэ овчарка, эзэн авгайн энэ үйлдэл нэг бус удаагийнх шүү!!!
Өмнө нь 134-р байрны урд талын хүүхдийн тоглоомын талбайн хашлага руу нохойгоо шээлгэж байсан. Үүдэнд нь бөмбөг тоглож байсан хүүхдүүд рүү хуцаж дайрч айлгаж байхыг тэр үед машинаа зогсоолд тавьж байхдаа харсан юм.
Саяхан хэдхэн хоногийн өмнө мөн л 127-р байрны үүдний яг урд талын таримал модон дунд энэ авгай нохойгоо баалгаж шээлгээд зогсож байсан. Хажуугаар нь өнгөрөхдөө "цаана чинь нохойгоо бие засуулдаг хашаа байгаа ш дээ" гэж хэлсэн юм. Хошуувчгүй нохойныхоо баасыг ч хамалгүй цааш чирээд явсан.
Нохой тэжээнэ гэдэг харицлага! Гэтэл өөрөө татаад ч дийлэхгүй том овчарка нь хүүхдүүд рүү ингэж удаа дараа дайрч байхад "Сүртэй ш дээ" гээд хүн загнаад явж байдаг иймэрхүү орк авгайчуудад хариуцлага тооцмоор байна!! Хүүхдийн тоглоомын талбай, мод бут тарьсан байрны үүдэнд нохойгоо баалгаж шээлгээд явж байдаг. Хамгийн гол нь тэр орой нохой нь хошуувчгүй явж байсан!! Хүүхдийн эрүүл аюулгүй орчин энэ авгайн хувьд юу ч биш бололтой".
| Нохой нь хүүхэд руу дайрахад "Гэмгүй амьтнаас айгаад хөгийн амьтад" хэмээн загнажээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34