Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан цаг агаарын аюултай, зарим бүсэд гамшигт үзэгдэл ажиглагдахыг анхаарууллаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө болон 19-ний өдөр хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, огцом хүйтрэх төлөвтэй байна.
Хэнтийн нутгаар 18-19-нд шилжих шөнө хүчтэй цасан шуурга шуурах бол Дундговь, Дорноговийн нутгаар салхины хурд секундэд 28-34 метр хүрч ширүүсэх, шороон шуурга дэгдэх төлөвтэй байна. Мөн Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр, Сүхбаатар зэрэг аймгуудын нутгаар салхи 18-24 метр хүрч ширүүсэхийг анхааруулжээ.
Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр зүүн аймгуудын нутгаар нөхцөл байдал үргэлжилж, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим хэсгээр хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна. Ялангуяа нутгийн зүүн хагаст 10-20 градусаар огцом хүйтэрч, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна.
Улаанбаатар хот орчимд шөнөдөө цас орж, цасан шуурга шуурах бөгөөд салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Температур өмнөх өдрөөс 10-15 градусаар буурч, шөнөдөө -10...-12 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Цаашид дөрөвдүгээр сарын 20-ноос ихэнх нутгаар цаг агаар тогтворжиж, дулаарах хандлагатай боловч зүүн аймгуудын зарим хэсгээр цас, шуурга үргэлжлэхийг анхааруулжээ. Салхи 20, 21-нд Дорнод Монголын тал нутгаар мөн ширүүсэх төлөвтэй байна.
Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, хол замд гарахгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
| Дундговь, Дорноговийн нутгаар салхины хурд секундэд 28-34 метр хүрч ширүүсэх, шороон шуурга дэгдэх төлөвтэй байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03