Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Төрийн албан хаагч С.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гүнжийн ам” гэх газраас улиангар, шинэс зэрэг модыг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх шилжүүлсэн. Шүүхээс С.Т-г гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 35,8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон ахуйн хэрэглээний хэрэгцээнд ойгоос мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтад зааснаар мод бэлтгэх хүсэлтээ ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид гаргаж шийдвэрлүүлэх журамтай болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг ойн сан бүхий газар эзэлж, нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа тул иргэд та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн “Байгалиа хамгаалах” журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.
| "Гүнжийн ам"-наас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн төрийн албан хаагчид ял оноолоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03