2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дотоод хэргийн их сургууль, Монголын Хуульчдын холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран “Эрх зүйн процесст хиймэл оюуныг ашиглахад хүний эрхийг хангах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Монголын Хуульчдын холбооны байранд болсон тус хурлаар технологийн үсрэнгүй хөгжил буюу хиймэл оюуныг хууль зүйн салбарт нэвтрүүлэхэд тулгарч буй эрх зүйн сорилтууд, хүний эрхийг хамгаалах боломжит шийдлүүдийг салбарын эрдэмтэн, судлаачид тал бүрээс нь хэлэлцэв.
Хурлын нээлтэд Хүний эрхийн Үндэсний комисс, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн, доктор (Ph.D), профессор Я.Цэлмэн, Дотоод хэргийн Их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар оролцож, хууль тогтоох болон хэрэгжүүлэх ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлэхдээ хүний эрхийг дээдлэх, ил тод байдал, хариуцлагын талаар онцлон тэмдэглэлээ.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд нь онол болон практик ач холбогдол өндөртэй төдийгүй хиймэл оюуныг эрх зүйн процесст шатлан нэвтрүүлэх загвар, шүүхийн шинэчлэлийн туршлага, эрдэс баялгийн салбар дахь мэдээллийн ил тод байдал, хувийн мэдээллийн нууцлал зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хөндсөн байна. Тухайлбал, доктор (Ph.D) Б.Өнөрмаа Хиймэл оюуны эрсдлийг үнэлэх эрх зүйн механизм, доктор (Ph.D) Т.Азжаргал орчин үеийн эрх зүйн шинжлэх ухаанд хиймэл оюуны үзүүлж буй нөлөөллийг шинжлэн дүгнэв.
Хурлаас гарсан нэгдсэн зөвлөмж буюу хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид “Хүний эрхийг хамгаалсан хиймэл оюуны засаглал”-ыг төлөвшүүлэхэд чиглэсэн 6 чиглэл, 42 заалт бүхий иж бүрэн зөвлөмжийн төслийг боловсруулан баталлаа. Уг зөвлөмжид:
Хиймэл оюуны эрсдэлийг ангилах, үүссэн хохирлыг хариуцах этгээдийг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх, Шүүх, мөрдөн шалгах ажиллагаанд хиймэл оюуныг үе шаттай бөгөөд зөвхөн туслах шинж чанартай хэрэглэх, алгоритмын ил тод болон тайлбарлагдах байдлыг хангах техникийн стандарт тогтоох, хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.
Хурлын төгсгөлд Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Ш.Ариунбилэг хэлсэн үгэндээ: “Хиймэл оюун ухаан бол хүнийг орлох хэрэгсэл биш, харин хүний ажиллагааг дэмжих, шударга ёсыг хүртээмжтэй болгох туслах систем байх ёстой. Өнөөдрийн баталсан зөвлөмж нь Монгол Улсын дижитал шилжилтийн бодлогод хүний эрхийг баталгаажуулах суурь баримт бичиг болох болно хэмээн онцоллоо.
Тус эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын хууль зүйн салбарт хиймэл оюун ухааны засаглалыг тогтоох, инновацыг хүний эрхийн баталгаатай уялдуулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
| Хууль зүйн салбарын ирээдүй: Хиймэл оюун ба Хүний эрхийн тэнцвэрийг хэлэлцлээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34