О.Наранбаяр нь нийтийн албан тушаалтан бөгөөд хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... гэсэн заалтыг зөрчиж жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон Л.Бат-Ундралыг түр саатуулахгүй, Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авхуулахгүй байх, ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Л.Бат.Ундралаас 100,000 төгрөгийн хахууль авсан Л.Бат-Ундрал нь 100,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт тус тус холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Наранбаярыг нийтийн албан тушаалтан хахууль авагчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Бат-Ундралыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан.
Давж заалдах шатны шүүх: Яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар өөрөөр хэлбэл мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтоох дүгнэх ажиллагаа хийх бололцоог нотлох баримтаар бүрдүүлсэн байх ёстой. Шүүгдэгч О.Наранбаяр нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, шүүгдэгч нь цагдан хоригдож байгаа учир үр хүүхдээ асран хамгаалах үүрэг нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн. Хуульд заасан үндэслэлээр эрхийг нь хязгаарлаж хорих байгууллага, цагдан хорих төвд эцэг, эхийг нь тусгаарлаж хорьсон тохиолдолд насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй талаар Олон улсын гэрээ конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуульд тусгасан байхад энэ асуудлаар дүгнэлт хийгээгүй байна, шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой нөхцөл байдлыг бүрдүүлэх шаардлагатай гэх агуулгатай дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
| Согтуурч, мансуурсан жолоочоос ₮100 мянгын хахууль авсан цагдаад 2 жилийн хорих ял оноолоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03