Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны оршин суугч иргэн Д.Э нь хэвтэрт байдаг тул биечлэн очих боломжгүй учраас хөдөлмөрийн чадвар алдалтын бичиг баримт бүрдүүлэх зорилгоор тоон гарын үсэг авах хүсэлт гаргасан. Гэтэл холбогдох байгууллагаас биечлэн ирэхийг шаардсаны улмаас хэвтрийн өвчтэй иргэнийг дамнуурга дээр зөөвөрлөн хорооны байранд авч ирж тоон гарын үсэг авсан.
Дүгнэлт: Эрүүл мэндийн байдлын улмаас улсын бүртгэлийн хэлтэст биечлэн очиж үйлчилгээ авах боломжгүй иргэн Д.Э-г иргэний үнэмлэхийн мэдээллээр шалгаж, тоон гарын үсэг авах боломжоор хангаагүй, тодорхойгүй, ойлгомжгүй зааварчилгаа удаа дараа өгсөн. Улмаар хэвтрийн өвчтэй иргэнийг дамнуурга дээр зөөвөрлөж, тус хэлтэс дээр очиж үйлчилгээ авах хүртэл хүндрэл учруулсан нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай үзүүлээгүй, хүнлэг бус хандсан гэж үзэхээр байна.
Уг үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12, 37.1.13, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэж, Улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасаг, албан хаагч, ажилтны үйл ажиллагаанд дотоод хяналтыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд цахимжуулалтыг хэрэгжүүлэхдээ зорилтот бүлгийн иргэдийн ялгаатай хэрэгцээг харгалзан, төрийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх, хяналт тавих Зөвлөмж хүргүүлсэн.
Зөвлөмжийн биелэлт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Ёс зүйн зөрчилд тооцох тухай” 05 дугаартай дүгнэлтээр улсын бүртгэгч А.М-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, холбогдох албан хаагчид хууль тогтоомжийн дагуу ёс зүйн хариуцлага тооцох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, цаашид ижил төрлийн зөрчил гаргахгүй байх талаар дотоод зохион байгуулалт, арга зүйн удирдлагыг сайжруулах чиглэл өгсөн байна.
| Хэвтрийн иргэнийг ирж үйлчлүүлэхийг шаардсан үйлдэлд ХЭҮК дүгнэлт гаргалаа |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34