Эрчим хүчний сайд Б.Найдалаа “ДЦС-3” ТӨХК дээр ажиллаж, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн дулаан хангамжийн 30, цахилгаан хэрэглээний 10, үйлдвэрийн уурын 40 орчим хувийг ханган ажиллаж буй тус станцад тулгамдаж буй гол асуудлуудыг гүйцэтгэх захирал Б.Сандуйжав танилцууллаа.
ТАРИФ, БОДИТ ӨРТГИЙН ЗӨРҮҮ
Өнөөдрийн байдлаар усаар түгээх 1 Гкал дулааны эрчим хүчийг 29,418 төгрөгөөр үйлдвэрлэн 3,251 төгрөгөөр буюу 9 дахин бага үнээр борлуулж байгаагаас үүдэн энэ онд гэхэд нийт дулаан түгээлтээс 69 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна.
ӨР, АВЛАГА
Тус компанийн авлагын хэмжээ 38 тэрбум төгрөг байгаа бол нийт өр төлбөрийн хэмжээ 37.5 тэрбум байна.
ТЕХНОЛОГИ ШИНЭЧЛЭЛ
60 жил ажиллаж буй тус станцын ихэнхи тоног, төхөөрөмж хуучирсан. Хос турбинуудаа шинэчилж байж дулаан цахилгаанаа үйлдвэрлэж, өвлийн ачааллыг давна. Одоогоор тус станцад ажиллаж буй 8 турбины насжилт нь дуусч, 30.000-50.000 цагаар илүү ажиллаж байгаа. Засвар, хөрөнгө оруулалтын санхүүжилт хүрэлцдэггүй тул төсөвт суулгаж өгөхийг хүслээ.
Эрчи хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс шаардлагатай нэмэлт төсвийн асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж ажиллахаа илэрхийллээ. Мөн салбарын ТӨХК-иудын засаглал, менежментийн үр ашгийг сайжруулж, удирдлагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.
| “ДЦС-3” ТӨХК-ийн өр ₮37.5 тэрбум, авлага ₮38 тэрбум байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03