Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг бүрэн цахимаар хүлээн авах системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал, иргэд дээрх төрлийн тэтгэмж авах хүсэлтээ portal.ndaatgal.mn цахим системээр дамжуулан илгээн үйлчилгээ авахад шаардагдах цаг хугацаа, зардлыг мэдэгдэхүйц бууруулах нөхцөл бүрдэх юм. Уг систем нь хэрэглэгч төвтэй шийдэлд суурилсан бөгөөд мэдээллийг давхардахгүйгээр ашиглах, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулахад чиглэгдсэн болно. Системийн хөгжүүлэлтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд удирдлагуудад танилцууллаа. Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд системийн хэрэглээний хялбар байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд цахимаар хүсэлтээ өгөхөд ойлгомжтой байдлаар шийдэх хөгжүүлэлтийг хийхийг зөвлөлөө.
Цаашид нийгмийн даатгалын байгууллага нь их өгөгдөлд суурилсан, ухаалаг шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, даатгуулагч, ажил олгогч, иргэдэд үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг эрчимжүүлэн ажиллах болно.
| Нас барсан иргэний ар гэрт олгодог тэтгэмжийн хүсэлтийг цахимаар шийднэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03