Шүүх нэхэмжлэгч Ө хариуцагч Б-д холбогдуулан “Үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа” гэх үндэслэлээр үл хөдлөх хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ө нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг, хариуцагч Б нь Хан-Уул дүүрэгт оршин суудаг боловч тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг байна.
“Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д заасан.
Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг агуулсан хөрөнгөтэй холбоотойгоор тухайн шүүх харъяалан шийдвэрлэхийг шүүхийн онцгой харъяалал гэж үздэг. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийнх нь эрхтэй (эзэмших, ашиглах, захиран зарцуулах) шууд холбоотой байхыг ойлгоно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахтай холбоотой болох нь тогтоогдсон, түүнээс уг үл хөдлөх хөрөнгийн үүргийн эрх зүйн шаардах эрхэд хамаарахгүй байна. Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 16 дугаар зүйлд заасан хэргийн болон шүүхийн харьяаллыг зөрчөөгүй тул иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэв.
| Эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03