Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаанаар Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт орших “Дэлгэр Хаан уул”-ыг аймгийн тахилгат уул болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тус уулыг “Аймгийн тахилгат уул”-аар албан ёсоор баталлаа. Дэлгэр Хаан уул нь Хөвсгөл нуурын баруун өмнөд хэсэгт орших Хорьдол Сарьдагийн нурууны хамгийн өндөр оргил бөгөөд далайн түвшнээс дээш 3095 метр өндөрт өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул юм. Уг нуруу нь Дархадын хотгорын зүүн өмнөд хэсгээс эхлэн хойш чиглэлд ойролцоогоор 130 км үргэлжилдэг. Түүнчлэн Дэлгэр Хаан уул нь Улаан-Уул сумын төвөөс зүүн зүгт ойролцоогоор 30 км зайд оршдог бөгөөд нутгийн иргэдийн шүтлэг, байгаль экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутагт тооцогддог.
Ийнхүү тус уулыг аймгийн тахилгат уул болгосноор байгаль хамгаалал, түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
| “Дэлгэр хаан”-ыг аймгийн тахилгат уул болголоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03