Шинэ төв цэвэрлэх байгууламж энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтад ороход бэлэн болсон ба Улсын комисс ажиллаж байгаа талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас мэдээлж дараах мэдээллийг өглөө. Уг байгууламж нь хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай юм байна. Улаанбаатар хотын нэг хоногийн хэрэглээ нь 180,000 м3 байдаг аж. Улаанбаатар хотод үйлдвэр эрхэлж байгаа 700 гаруй ААН-үүдийн 70-80 хувь нь төв цэвэрлэх байгууламж руу хүнд хэлбэрийн бохирдлоо нийлүүлдэг байна. Иймд ААН-үүдэд хяналт тавьж цаашлаад ААН-үүд өөрсдийн үйлдвэр дотроо урьдчилан цэвэрлэх байгууламж хийх боломж бололцоог илэрхийлэхээр ажиллаж байгаа гэв.
Түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжийн гол онцлог нь цэвэрлэгээ хийсэн лагаа дахин эрчим хүчинд ашиглаж, байгууламжийнхаа нийт эрчим хүчний 30-40 хувийг хангаж жилд ₮7-8 тэрбумын цахилгаан эрчим хүчийг хэмнэх юм байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв. Шинэ цэвэрлэх байгууламжийн нийт санхүүжилт 262.7 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын Эксим-Импорт банкнаас олгогдож буй нэн хөнгөлөлттэй зээл. Нэн хөнгөлөлттэй зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй. Эхний долоон жилд эргэн төлөлт хийгдэхгүй, найм дахь жилээс хоёр хувийн хүүтэй зээлээ төлөх нөхцөлтэй юм.
| Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03