Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, сурагчдын бүтээлүүдтэй танилцлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хүүхдийн урлан бүтээх төв нь Улаанбаатар хотын хамгийн эртний, 70 гаруй жилийн түүхтэй барилгуудын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал олгох зорилготой дугуйлангуудыг тасралтгүй зохион байгуулж ирсэн чухал төв. Бид багш, сурагчдын хамтран хийсэн бүтээлүүдийг нийслэлийн захиргаандаа худалдан авч, тохижуулж, урлан бүтээх төвийн сан хөмрөгийг шинэчлэх боломжийг судалж байна" гэв.
Мөн хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус төвийн сурагчдын бүтээлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж, олсон орлогоор сурагчдад шаардлагатай компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг шийдвэрлэх боломжтой эсэхийг судлах чиглэл өглөө. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар манай төвд ирж суралцдаг. Энэ жил 19 төрлийн 24 дугуйланд 2000 гаруй хүүхэд хамрагдан өөрсдийгөө хөгжүүлж байна. Манай төв нь Монгол Улсад үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг цорын ганц томоохон урлан гэдгээрээ онцлог. Сурагчид уран зураг, уран баримал, уран сийлбэр, сүрлэн болон шүрэн урлал, ахуйн дизайн зэрэг 24 чиглэлээр суралцдаг. Анхан шатаа төгсөөд ахисан шат руу дэвшин илүү нарийн бүтээлүүд хийж сурдаг. Мөн бүх дугуйланд зураг зүйн суурь олгодог тул хүүхдүүдийн гарын ур дүй, анхаарал төвлөрөл сайжирч, дэлгэцийн хамаарлаас холдож чаддаг” гэлээ.
Хүүхдийн урлан бүтээл төвийн сурагч Н.Оюунтуяа “Би хичээлийнхээ хажуугаар долоо хоногт 2-3 удаа урландаа ирж суралцдаг. Одоогоор сүрлэн урлалын дугуйланд суралцаж, бүтээлийнхээ суурийг хийж байна. Энэ дугуйланд суралцсанаар олон шинэ зүйл сурч байна. Мөн багш нар маань бидэнд сонирхолтой байдлаар зааж өгдөг учраас илүү ойлгомжтой байдаг. Чөлөөт цагаа утас, цахим орчинд өнгөрүүлэхээс илүүтэй урландаа ирж, шинэ зүйл сурах нь надад илүү гоё санагддаг. Цаашид илүү сонирхолтой, нарийн хийцтэй бүтээлүүд хийж сурмаар байна” гэсэн юм.
| Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34