Амралтын газар, хүүхдийн зуслангийн нэрээр бусдыг залилдаг этгээдийг баривчиллаа.
Тодруулбал: "Амралтын газарт урьдчилсан захиалга авна", "зусланд хүүхэд амраана" гэх үйлдлийн аргуудаар бусдад 80 орчим сая төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн иргэн С-ийг мөрдөн шалгах албанаас олж тогтоон баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Уг этгээдтэй холбоотой үйлдэл холбогдолд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ оны эхний 3 сарын байдлаар залилах гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан 21.7 тэрбум төгрөгийн хохирлыг цагдаагийн байгууллагаас нөхөн төлүүлсэн. Залилах гэмт хэргийн 85 хувь нь цахим орчинд үйлдэгддэг. Иргэд дийлэнхдээ бараа үйлчилгээ захиалж, мөрийтэй тоглоом, сугалаа, зээл, түрээстэй холбоотой залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Иймд иргэд та бүхэн цахимаар бараа бүтээгдэхүүн авах тохиолдолд сайтар нягталж мөн хувийн мэдээллээ бусдад шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
| Амралтын газар, хүүхдийн зуслангийн нэрээр бусдыг залилдаг этгээдийг баривчиллаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03