Баян-Өлгий аймагт 2025 оны эцсийн байдлаар 89,478 иргэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан нь улсын хэмжээнд 3.6 хувийг эзэлж байна. Үүний 55 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ байна. Дотоод хяналт шалгалтаар 0–18 насны хүүхдүүдийн мэдээлэлд зөрчил илэрч, нас барсан хүүхдийн нэр дээр тэтгэмж авсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор нийт 67 хүүхдийн мэдээллийг шалгаж, тэтгэмжийг зогсоон, холбогдох байгууллагад шилжүүлжээ. Шалгалтын үр дүнд 50 тохиолдолд шүүхийн шийдвэр гарч, 176.6 сая төгрөгийг нийгмийн халамжийн санд буцаан төлүүлсэн бол үлдсэн 17 хэрэг шалгагдаж байна. Цаашид нас барсан хүүхдийн мэдээлэл улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд E-halamt системээр дамжуулан тэтгэмжийг автоматаар зогсоох зохицуулалт хэрэгжиж байна.
| Баян-Өлгийд нас барсан 67 хүүхдийн нэр дээр тэтгэмж авч байсан нь илэрчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03