Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоон худаг орчмоос Өмнөд Солонгос улсын иргэн амиа алдсан байдалтай олдож, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Тодруулбал, орон нутгийн малчид эрэгтэй хүний цогцос олсон тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд дуудлагын дагуу Төв аймгийн Цагдаагийн газраас үзлэг шалгалт хийхэд, нас барсан хүн нь БНСУ-ын 57 настай иргэн болох нь тогтоогдсон байна.
Энэ талаар ЦЕГ "Урьдчилсан байдлаар талийгаачийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. БНСУ-ын иргэн 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ‘Чингис хаан’ олон улсын нисэх буудалд ганцаараа аялахаар ирсэн байна.
Жуулчны визээр Монгол Улсад нэвтэрснээсээ хойш хилээр буцаж гараагүй байсан. Одоогоор тус иргэний нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.
| Монголд аялахаар ирсэн Солонгос иргэний цогцос Хүй долоон худгаас олджээ |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00