НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн байгууллага хамтран “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай нөлөөллийн аяны талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Будзаан:
Өнгөрсөн 2025 онд Монгол Улсын хэмжээнд 2339 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135 бүртгэгджээ. Энэ оны эхний 03 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна.
Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг.
Дээрэлхэлттэй холбоотой бичлэгүүдийг хандалтын төлөө хувийн цахим хуудсуудыг байршуулж байна. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хувийн зүгээс дүгнэж болохгүй. Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн батлан даалтад гадуур шалгалтын ажиллагааг явуулдаг учраас дээрэлхэлт үйлдсэн хүүхдүүдийг гадуурхаж, янз бүрээр цахимд байршуулж болохгүй. Энэ нь мөн адил цахим дээрэлхэлт гэдгийг анхааруулмаар байна. Дээрэлхэлтэй холбоотойгоор 35 цахим хуудсыг устгуулах, хаалгах үйл ажиллагааг явуулсан.
Ил болон далд хэлбэрээр үйлдэгдэх үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд Цагдаагийн байгууллагаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны 04 дүгээр сарын 13-наас 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэхүү аяны хүрээнд Е-Мongolia системд “е-кids” цэсийг нэмжээ. Ингэснээр хүүхэд дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд “е-кids” цэсээр дамжуулан дээрэлхэлтийг баримтжуулан мэдээлэх боломж бүрдэж буй.
| "Энэ оны эхний 3 сард дээрэлхэлт үйлдэгддэг 35 цахим группийг хаалгуулсан" |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34