Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтын агуулгатай холбоотой маргаан цахим орчинд өрнөж, багш нар болон эцэг эхчүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж байна. Энэ сарын 9, 10-нд зохион байгуулагдсан шалгалтад Боловсролын үнэлгээний төвөөс Ц.Доржготовын “Нохой гэрт хүн урдаггүй” өгүүллэгийг эх болгон ашигласан нь асуудлын гол болжээ.
Олон нийт тухайн өгүүллэгийн агуулгад гэр бүлийн харилцааны эмзэг сэдэв, тухайлбал нууц амрагийн тухай өгүүлсэн хэсэг багтсан нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын нас, сэтгэхүйд тохиромжгүй гэж үзэж байна. Мөн шалгалтын 50 онооны 20 оноог эзлэх уншиж ойлгох чадварын даалгаварт уг эхийг ашигласан нь сурагчдад сэтгэлзүйн хувьд таагүй нөлөө үзүүлж болзошгүй хэмээн багш, эцэг эхийн төлөөлөл байр сууриа илэрхийлээд буй юм.
Нөгөө талаас зарим судлаач, багш нар уран зохиолын бүтээлийг бүхэлд нь бус, хэл найруулга, утга санааг ойлгох чадварыг шалгах зорилгоор сонгодог тул агуулгын маргаан нь хэт нэг талыг барьсан байж болохыг онцолж байна. Тэдний үзэж буйгаар сурагчид бодит амьдралын олон талт сэдвийг шүүн тунгаах чадвартай байх нь боловсролын нэг хэсэг аж.
Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх нэрийн дор тэдний насанд үл нийцэх, маргаантай агуулга сонгож буй нь боловсролын байгууллагын хариуцлага, мэргэжлийн ёс зүйд эргэлзээ төрүүлж байна. Иймд шалгалтын материал боловсруулахдаа илүү нягт нямбай, олон талын мэргэжлийн хяналттай хандах шаардлагатай байгааг хүсэж байна.
| БҮТ ЭЕШ-д нууц амрагийн сэдэв ашиглаж, мэдрэмжгүй үйлдэл гаргав |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03