Г.С нь Т.Д-д холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...Өмнө нь шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан, уг шийдвэрт гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхийг даалгасан. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байх тул орон сууцыг чөлөөлүүлнэ” гэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Д нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч “...Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалж, хоёр хүүхдийн асрамжийг тогтоосон. Миний хувьд хоёр хүүхэдтэй амьдрах өөр орон байр байхгүй, орон сууцыг чөлөөлснөөр хүүхдийн эрх, ашиг зөрчигдөнө гэж үзэж байна. Мөн гэрлэлт цуцалсан шийдвэрээр Г.С-ээс 62,250,000 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн боловч уг төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс өмчөө шаардах эрхтэй гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын хувьд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзсэн. Өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу Г.С нь Т.Д-д гэр бүлийн дундын эд хөрөнгөд ногдох хэсэг болох 62,250,000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар төлөөгүй байсан ба давж заалдах шатны шүүх төлөгдөөгүй төлбөрийг төлөгдсөн мэт дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрээр хоёр хүүхдийг эх Т.Д-ийн асрамжид үлдээсэн ба Г.С-ийн өмчлөлийн орон сууцнаас Т.Д-г чөлөөлснөөр хоёр хүүхэд эхийн хамт тухайн орон сууцыг чөлөөлнө, хоёр хүүхдийн асрамжийг нэхэмжлэгч хууль бус гэж үзээгүй тохиолдолд асран хамгаалагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
| Салсан эхнэр, хоёр хүүхдээ байр суллаж өг хэмээн шүүхэджээ |
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан зургаан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-13 16:35:52
2026-04-13 15:51:57
“Ногоон автобусны” хэргийг УДШ-ээр хэлэлцэнэ
2026-04-13 15:42:01
2026-04-13 17:26:08
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан зургаан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-13 16:35:52
2026-04-13 15:51:57
“Ногоон автобусны” хэргийг УДШ-ээр хэлэлцэнэ
2026-04-13 15:42:01
Баян-Өлгийд нас барсан 67 хүүхдийн нэр дээр тэтгэмж авч байсан нь илэрчээ
2026-04-13 15:28:34
Завханд дөрвөн настай хүүхэд мориноос унаж, нас барлаа
2026-04-13 14:55:44
“Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө ₮9,9 тэрбумыг нөхөж төвлөрүүллээ
2026-04-13 14:52:14
Монголд аялахаар ирсэн Солонгос иргэний цогцос Хүй долоон худгаас олджээ
2026-04-13 14:46:26
Гандангийн дэнжийн айлуудтай тохиролцож, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-04-13 14:39:32
Автомашины татвараа хугацаанд нь төлөөгүй бол нийт дүнгийн 10 хувиар торгоно
2026-04-13 13:30:10
2026-04-13 13:08:44
2026-04-13 12:54:14
2026-04-13 12:30:47
2026-04-13 11:40:27
₮2,7 тэрбумын хахууль авсан албан тушаалтанг шүүнэ
2026-04-13 11:36:07
Он гарсаар 58 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ
2026-04-13 11:17:27
ЖДҮ-ийн зээлийн шаардлагагүй шат дамжлага, дүрэм журмыг хална
2026-04-13 11:09:30
2026-04-13 10:45:27
2026-04-13 10:02:44
2026-04-13 09:51:56
2026-04-13 09:41:00
БНСУ-д суралцагчдын гэр бүл бүх салбарт ажиллах боломжтой боллоо
2026-04-13 09:39:39
Сурагчдын III улирлын амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
2026-04-13 09:07:45
Салсан эхнэр, хоёр хүүхдээ байр суллаж өг хэмээн шүүхэджээ
2026-04-13 09:00:00
Өнөөдөр хангай, говийн нутгаар бороо орно
2026-04-13 07:10:49
Хаврын дунд сарын 26-ны могой өдөр
2026-04-13 07:07:37