2026 оны 04-р сарын 12-ноос 2026 оны 04-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, нойтон цас, цас орно.
Салхи 12, 15-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна.
| Ойрын тав хоног ихэнх нутгаар нойтон цас, бороо орно |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00