Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ба прокуророос яллагдагчид “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлжээ.
Яллагдагч С.Т нь 2024 оны 9 дүгээр сард Б аймгийн Ц сумын 00 дугаар “Б” багийн нутаг дэвсгэр “С” хэмээх Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хүрэн баавгайг агнаж, 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Б аймгийн Ц сумын 00 дүгээр /Х/ багийн нутаг дэвсгэрт байх өвөлжөөний байшиндаа уг баавгайн түүхий эд болох сарвууг хадгалж, экологи эдийн засагт хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр С.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татсан байна.
Яллагдагч С.Т нь Б аймгийн Ц сумын 00 дугаар /Б/ багт оршин сууж байгаа ба түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэмжээ болон орон нутгийн онцлог зэргийг харгалзан Б аймгийн Н сумын Ц боомтоор дамжин Монгол Улсын хилээр гарч яван эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах болзошгүй үндэслэл тогтоогдсон буюу Е... дугаартай гадаад паспорттой тул түүнд “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнд холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд авах саналыг Прокурорын газраас хүргүүлсэн байна.
Яллагдагч С.Т-ын Е... дугаартай гадаад паспорттой болох нь прокурорын саналд хавсарган ирүүлсэн үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. Иймд яллагдагч С.Т-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзлээ.
| Баавгай агнаж, байшиндаа сарвууг нь хадгалж байгаад баригджээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34