Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт улсын цэцэрлэгийн зориулалттай газрыг дахин төлөвлөх нэрээр хувийн орон сууцны барилга барьсан ноцтой хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй цэцэрлэгийн барилгыг буулгаж, суурин дээр нь шинээр цэцэрлэг барих төсөлд нэр бүхий аж ахуйн нэгж шалгарч 125 хүүхдийн багтаамжтай орчин үеийн цэцэрлэг барихаар холбогдох зөвшөөрлийг авсан байна.
Гэвч улсын комисс хүлээж авах шатанд анхны зураг төсөл бүрэн өөрчлөгдөж, цэцэрлэгийн бус 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга боссон нь хяналт шалгалтаар тогтоогджээ.
Түүнчлэн, эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж барилгын зураг төслийг хууль бусаар өөрчлүүлсэн аж. Тухайн компани нь цэцэрлэгийг барилгын 1, 2 дугаар давхарт байршуулна гэх аман тохиролцоог эрх бүхий байгууллагатай хийж, шийдвэр гаргуулсан гэх боловч ажлын байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан баримтуудад энэ талаар тусгагдаагүй болох нь батлагдсан байна.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 буюу хөрөнгө завших болон 18.6 мөнгө угаах гэх зүйл заалтуудаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
| Цэцэрлэг барих нэрээр 16 давхар орон сууц барьсан хэргийг шалгаж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03