Нэгүүн.мн сайтын сэтгүүлчдийг шалгаж байгаа болон хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн албан хаагчдыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Нэгүүн.мн сайтын редакцид  2026.03.19-ны өдөр Эрүүгийн цагдаагийн алба хаагчид нэгжлэг хийж, сэтгүүлчийг нь ажил үүргээ гүйцэтгэж явахад нь гудамжнаас албадан авч явсан байдаг. Улмаар маргааш нь буюу 2026.03.20 -ны өдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ гэмт хэрэг үйлдсэн нь ТОГТООГДСОН хэмээн зарлаж, ХААЛТТАЙ шүүх хурлын мэдээлэл болон Хувь хүний нууцын тухай хууль зөрчиж мэдээлэл хийсэн.
Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчин эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал үүссэн тул Нэгүүн.мн сайтын хамт олон ХЭҮК, АТГ, ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газарт хандсан байдаг. 
Өргөдлийн дагуу АТГ-аас уг асуудлыг шалгаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Улмаар Нэгүүн.мн сайтын сэтгүүлчдийг шалгаж байгаа Эрүүгийн цагдаагийн алба хаагчид болон хэргийн талаар мэдээлэл хийсэн нэр бүхий алба хаагчдыг шалгаж эхлээд байна.


Нэгүүн.мн сайтын сэтгүүлчдийг шалгаж байгаа болон хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн албан хаагчдыг АТГ-аас шалгаж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ