Сүхбаатар дүүргийн прокурорын газраас "виз гаргаж өгнө" хэмээн иргэдийг залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх шийдвэрлэлээ. Тодруулбал, Л.Э нь “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө” гэж нэр бүхий 491 иргэнтэй аяллын болон ажлын визний гэрээ байгуулан хуурч, нийт 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Тус хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг (Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,2 тэрбум төгрөгийг гаргуулан нэр бүхий 491 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Цахим орчинд “виз гаргаж өгнө”, “виз баталгаатай гаргана” гэсэн мэдээллүүд нь ихэвчлэн залилах гэмт хэрэг байдаг. Гадаад улсад зөвшөөрөлтэйгээр суралцах, ажиллах, амьдрах зориулалт бүхий визний зөвшөөрлийг тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газар эсвэл албан ёсны төвөөр дамжуулан олгодог тул “виз гаргаж өгнө” гэсэн мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна.
| 491 иргэнд виз гаргаж өгнө хэмээн ₮3,6 тэрбумыг залилжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34