“United info hub” буюу www.uih.mn сайтын “Нийтийн өргөдөл” хэсэгт нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж, санал хураалт явуулж буй. Гэвч энэхүү санал хураалт нь хууль зүйн хувьд хүчингүй болохыг хуульч, өмгөөлөгч Д.Батсүхээс тодрууллаа.
Тэрбээр “Uih.mn сайтын “Нийтийн өргөдөл” хэсэгт байршуулсан Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд гарын үсэг авахдаа и-мэйл хаягаар гарын үсэг авч байна. Хүн хэдэн ч и-мэйл хаягтай байж болно. Мөн зориуд зохион байгуулалттайгаар и-мэйл хаяг нээх боломжтой. Одоогийн байдлаар 38 мянга гаруй гарын үсэг зурсан гэж харагдаж байна. Хууль зүйн хувьд энэ нь болохгүй.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулиар “Бичгээр эсвэл цахим хэлбэрээр өргөдөл гомдол гаргаж болно. Үүнд, гомдол гаргагчийн овог нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, гарын үсгээ зурна. Гарын үсэг гэдгийг энэхүү хуулийн 4.6 дахь хэсэгт “Гарын үсэг гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14 дэх хэсэгт зааснаар ойлгоно” гэж заасан. Тус хуульд цаасан хэлбэртэй бол өөрөө гарын үсгээ зурна. Цахимаар өргөдөл гаргаж байгаа бол Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
Цахим гарын үсгийн тухай хуульд “Тоон гарын үсэг гэж уг хуулийн 6.2 дахь шаардлагыг хангасан цахим гарын үсгийг хэлнэ” гэж заасан. Цахим гарын үсэг гэж цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан эсвэл нэгтгэсэн цахим өгөгдлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоож өгсөн цахим гарын үсгийн шаардлагыг хангасан өргөдөл бичмэл гарын үсэгтэй адилд тооцогдоно.
“United info hub” буюу www.uih.mn сайтаар явуулсан гарын үсгийн баталгаажуулалт, хэлбэр нь хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа учраас хууль бус өргөдөл болно. 30 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан гэдэг ч бодит бус тоо. И-мэйл хаягаар хэн ч хэдэн ч гарын үсэг өгөх боломжтой. Тиймээс 38 мянган гарын үсэг гэдэг бол бодит тоо гэж хэлэх хууль зүйн үндэслэл алга” гэлээ.
| "Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд хэн ч, хэдэн ч и-мэйлээр гарын үсэг зурах боломжтой нь хууль бус" |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34