Олон нийтийн сүлжээнд 4 настай хүүхэд зоос залгисантай холбоотой асуудлаар мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргэж байна.
А овогтой А, 4 настай, эрэгтэй хүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зоос залгисан гэх шалтгаанаар Хүүхдийн яаралтай тусламжид хандсан. Рентген шинжилгээгээр ходоодонд гадны биет (зоос) байгаа нь тогтоогдсон.
Тухайн үед эмчийн зүгээс гадны биет нь зарим тохиолдолд 48 цагийн дотор өтгөнөөр гадагшлах боломжтой тул хоолоо сайн идүүлж, ажиглалт хийхийн зэрэгцээ 2 хоногийн дараа хяналтад ирэх зөвлөгөө өгч буцаасан.
2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин ирж үзүүлсэн бөгөөд дурангийн (ЕМА) аргаар авах заалттай байсан ч хүүхэд хоол сойгоогүй байсан тул 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хоол сойж ирэхийг зөвлөн буцаасан.
2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүүхэд дахин ирж, холбогдох шинжилгээ, үзлэг хийгдсэний дараа дурангийн (ЕМА) аргаар ходоодноос гадны биет (зоос)-ийг амжилттай авсан. Үүний дараа холбогдох тасагт шилжүүлэн хэвтүүлж, цаашдын хяналт, эмчилгээг үргэлжлүүлж байна.
Манай эмнэлэг нь тухайн тохиолдолд эмнэлзүйн заавар, стандартын дагуу шат дараалсан тусламж үйлчилгээ үзүүлсэн болно.
Нэмэлтээр, товлолын бус буюу нэмэлт цагаар үзүүлэх үйлчилгээг үндсэн цагийн үзлэгийн дундуур зохион байгуулдаг тул тодорхой хэмжээний хүлээгдэл үүсэх боломжтой байдаг. Мөн яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдийг эрэмбэлэн түрүүлж үздэг журмыг баримталдаг.
Хүүхдүүд амандаа янз бүрийн зүйл хийх, санамсаргүйгээр залгих тохиолдол элбэг байдаг тул эцэг, эх, асран хамгаалагчид энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
| Зоос залгисан хүүг өтгөнөөр гаргах, хоол сойгоогүй зэрэг шалтгаанаар буцааж байжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03