Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, тендерийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Түүнтэй хамт түүний ойрын хүрээллийн хүмүүс болох Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Н.Энхбат нь өмнө нь Хаан банкны Өмнөговь аймаг дахь салбарт 10 гаруй жил ажиллаж, улмаар орон нутгийн удирдлагын түвшинд дэвшин ажилласан нэгэн юм.
Тэрбээр өмнө нь ч АТГ-ын хаалга татаж байсан түүхтэй. Тодруулбал, 2022 оны улсын баяр наадмын үеэр тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа улсын заан Н.Жаргалбаяртай утсаар ярьсан бичлэг цахим орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж байв.
Уг бичлэгт Н.Энхбат нь Н.Жаргалбаярт “тавын даваанд манай бөхийг амла” хэмээн хүсэлт тавьж, хариуд нь мөнгөн санал хэлж буй агуулга багтсан байдаг. Тухайн жилийн наадмын тавын даваанд Н.Жаргалбаяр заан Өмнөговь аймгийн харьяат аймгийн арслан Э.Нямааг амлан авч, улмаар Э.Нямаа давж улсын начин цол хүртсэн юм. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор “начны найраа”-ны хэрэг үүсгэн Н.Энхбат болон Н.Жаргалбаяр нарыг АТГ-аас шалгаж байсан билээ.
| Өмнөговийн Засаг дарга Н.Энхбатад холбогдох авлига, тендерийн хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03