Хоёр хоногийн хугацаанд орон нутгийн замд гарсан хоёр тусдаа зам тээврийн ослын улмаас нийт долоон хүн амь насаа алдлаа.
Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өглөө 08:00 цагийн орчимд Дорноговь аймгийн “Цагаан хаалга”-наас хойш 10 км-т хоёр автомашин мөргөлдсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Шалгалтаар ачааны болон суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан ноцтой осол гарсан нь тогтоогдож, уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Мөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 11:00 цагийн орчимд Дундговь аймгийн “Хөтлийн шар” гэх газарт гарчээ. Тус ослоор Toyota Land Cruiser 200 маркийн автомашин замын хажуу руу онхолдож, гурван хүн амь насаа алдсан байна. Ослын шалтгаан нөхцлийг Дундговь аймгийн цагдаагийн газар тодруулахаар ажиллаж байгаа аж.
Иймд орон нутгийн замд зорчих жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
| Хоёр хоногт 7 хүн зам тээврийн ослоор нас барлаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03