Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г, А нарт холбогдох эрүүгийн 1818000410214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Яллагдагч Г нь нийтийн албанд удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг “ӨА” компанид олгож бусдад давуу байдал бий болгожээ.
Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ хэлцэлгүй, төлбөргүйгээр үрийн буудай олгохоор шийдвэрлэн бусдад хууль бус үүрэг өгч, улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан боловч дээрх хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2 жилийн хугацаанд салбарын нөөцийн санд элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тусган, тайлан мэдээ гаргаж байжээ. Яллагдагч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг зарцуулсан байна.
Мөн хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр гэрээ байгуулан “Ж” компанид “Дархан-144” элит сортын 40 тонн улаан буудайн үр өгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын нөөцийн санд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоосон байна. Яллагдагч А нь удирдах албан тушаалтан Г-ийн амаар өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх үйлдлийг хэрэгжүүлсэн байна. Г, А нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас “Дархан-144” элит сортын 89 тонн үрийн буудайг “АБ” компанид нийлүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээнд зааснаас өөр үрийн буудай өгсний улмаас бусдад 70,400,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 1818000410214 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Яллагдагч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг зарцуулсан байна.
Эх сурвалж: АТГ
| ₮150 саяын элит үрийг төлбөргүй гаргаж, тайландаа байгаа мэтээр тусгаад баригджээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34