Монголын томоохон групп компаниудын нэгийн өв залгамжлагч гэгддэг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөгтэй холбоотой охидуудыг гэртээ дуудаж архидан согтууран шоуддаг. Мөн мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээлэл манай редакцид ирсэн. Тодруулбал, түүнийг гэртээ эмэгтэйчүүдийг урьж архидан согтуурч, зугаацдаг байж болзошгүй, мөн мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг гэх агуулгатай мэдээлэл, зураг, бичлэгийн хамт ирүүлсэн билээ.
Эх сурвалжийн ирүүлсэн материалд түүний хувийн амьдралтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал, мөн мансуурсан мэт харагдах дүрс бичлэгүүд багтсан.
Б.Ганхөлөг нь 2008 оны сонгуульд хүч үзсэн ч өвдөг шороодсон. Одоо Герман улсад сурч, амьдарч байгаа бөгөөд олон нийтэд төдийлөн ил гарч байсангүй. Харин өнгөрсөн хугацаанд түүнийг мансууруулах бодисын хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарч байсан.

Сүүлийн жилүүдэд нийгэмд “баячуудын хүүхдүүд” гэх тодотголтой зарим залуус хар тамхи, танхайрал, хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт холбогдсон тохиолдлууд цөөнгүй бүртгэгдэж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа. Энэ нь нийгмийн хариуцлага, ёс зүйн асуудлыг дахин хөндөхөд хүргэж буй.
Хэрэв дээр дурдсан мэдээллүүд үнэн болох нь тогтоогдвол нийгэмд нөлөө бүхий гэр бүлүүдийн хүүхдүүдийн ёс зүй, хариуцлага, хууль дээдлэх зарчимтай холбоотой асуудал дахин анхаарлын төвд орох нөхцөл бүрдэх юм.
| “Апу”-гийн Г.Батхүү агсны хүү охидыг гэртээ авчирч мансууран зугаацдаг уу |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03