Талийгаачийн хөрөнгийг өвлөн авсан хэмжээгээр төлөх төлбөрийн хариуцлагыг хүлээнэ

Иргэн Б.Б нь 2023 оны 05 р сард иргэн А-тай зээлийн гэрээ байгуулж 50 сая төгрөгийг жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүү болох 2,2 сая төгрөг авахаар харилцан тохиролцож зээлүүлсэн гэтэл зээлдэгч А нь 09 сард нас барсан. Ингээд А-н хөрөнгийг өвлөн авсан хүү Э.Э, түүний ээж Ж.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 50 сая төгрөгийг шаардахад зээлийн гэрээ байгуулсан эсэх, буцаж төлсөн, төлөөгүй нь эргэлзээтэй, өвлөн авсан орон сууцыг худалдан борлуулж банкны зээлийг төлж барагдуулсан, өвлөгч өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ, өөр хөрөнгө байхгүй гэх тайлбар гарган Э.Э, Ж.А нар төлөхөөс татгалзаж маргасан.

Анхан шатны шүү: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан зээлдэгч нас барсан, өвийн гэрчилгээгээр үл хөдлөх хөрөнгийг 10 сая төгрөгөөр үнэлсэн харин шинжээчийн 2025 оны дүгнэлтээр 98,8 сая төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон, Тус үл хөдлөх хөрөнгийг Ж.А нь өвлөн авч 115,2 сая төгрөгөөр зарж банк руу шилжүүлсэн нь тогтоогдож байна, тус хөрөнгөөр зээлийн зарим хэсгийг хаасан, өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээдэг, өвлөгчид өөр хөрөнгө байхгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Зээлдэгч 50 сая төгрөг зээлсэн хүүний төлбөрт 6,7 сая төгрөгийг төлсөн, үлдэх 43,2 сая төгрөгийг гаргуулах нь зүйтэй, өвлөн авсан орон сууцыг 68 сая төгрөгөөр банканд барьцаалсан, өвийн гэрчилгээгээр 10 сая төгрөгөөр үнэлсэн, өвлөгч нь 68 сая төгрөгөөр тус хөрөнгийг өвлөн авсан гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, өвлөн авсан орон сууцыг худалдан борлуулж нас барсан зээлдэгчийн банканд төлөх ёстой байсан өрийг бүхэлд нь хангасан, ийм байдлаар өвлүүлэгчийн өрийг өвлөгч нар өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр төлж барагдуулсан буюу анхан шатны шүүхийн өвлүүлэгчийн өрийг өвлөгч нар хариуцсан гэх дүгнэлт хуульд нийцсэн гэх агуулгатай дүгнэлтийг хийж магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 


Талийгаачийн хөрөнгийг өвлөн авсан хэмжээгээр төлөх төлбөрийн хариуцлагыг хүлээнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ