Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хяналт шалгалт явуулахад иргэн Ө нь Toyota Lexus-600 маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар ан амьтан тээвэрлэж явсныг илрүүллээ. Тодруулбал, тухайн иргэн нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан "Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож, эд мөрийн баримтаар хураан авч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хуульд заасны дагуу уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай.
Харин Эрүүгийн хуулийн 24.5.1 дугаар зүйлд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
| "Алтайн хойлог" шувуу агнаж, тээвэрлэсэн үйлдэл илрүүллээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34