Шүүгдэгч А нь бусдын нэг унага, нэг тугалыг хулгайлж, хохирогчид 550,000 төгрөгийн хохирол учруулжээ. Хэргийн баримтаар хохирогчийн нэг унага, нэг тугал ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээс холдон шүүгдэгч А-ийн адуу болон үхэрт нийлсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч А нь иргэний хуульд зааснаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл А нь хохирогчтой ойр нутагладаг, малын бэлчээр ойрхон учир тухайн нялх унага, тугал нь хохирогчийн өмчлөлийнх байх боломжтой гэдгийг мэдсээр байж энэ талаар түүнд болон ойр орчмын саахалт айлуудад мэдэгдэлгүйгээр, хохирогч асууж, сураглаж ирэхэд нь хэлэлгүйгээр нуун дарагдуулж, улмаар өөрийн гүүнд авахуулахаар уях, үхэр сүрэгт нь нийлсэн тугалыг гэртээ оруулж сүүгээр угжиж тэжээх зэргээр бусдын малыг өөртөө авах боломжийг бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Прокуророос түүний энэ үйлдлийг “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч А-г “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. “Мал хулгайлах” гэдэгт бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс гэмт хэрэг үйлдэж, төгссөнд тооцдог мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
| Сүрэгтээ нийлсэн тугал, унагыг нууж тэжээгээд хорих ялаар шийтгүүллээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34