Үс уналт нь зөвхөн гоо сайхны асуудал бус, хүний эрүүл мэнд, амьдралын хэв маягтай холбоотой нийтлэг асуудлын нэгт тооцогддог. Стресс, дааврын өөрчлөлт, хооллолт, хүрээлэн буй орчны нөлөө зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан үс уналт нэмэгдэх нь элбэг байгаа бөгөөд энэ нь олон хүний анхаарах сэдэв болоод байна.
Тэгвэл “Gegee Skin Care Beauty” салон үс уналтын эсрэг PRP тарилгын үйлчилгээ үзүүлж байна.
PRP эмчилгээ нь үйлчлүүлэгчийн өөрийн цуснаас ялган авсан ялтас баялаг плазмыг ашиглан тарьдаг арга бөгөөд эсийн нөхөн төлжилтийг дэмжих, эдгэрэлтийг түргэсгэхэд чиглэдэг. Энэхүү технологийг анагаах ухаанд өргөн хэрэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт арьс болон үсний асуудлыг шийдвэрлэхэд ашиглах болсон байна.
Гоо сайхны зорилгоор PRP эмчилгээг арьсны коллаген, эластин, фибриний нийлэгжилтийг идэвхжүүлэхэд ашигладаг бөгөөд ингэснээр арьсны уян хатан байдал сайжрах, үрчлээ болон нүхжилт багасах, эмзэгшил буурах боломжтой гэж үздэг. Харин хуйханд хэрэглэх үед үсний уутанцарыг тэжээлт орчноор хангаж, үсний булцууг бэхжүүлэх, ургалтыг дэмжих нөлөөтэй аж.
Салбарын мэдээлснээр, уг үйлчилгээ нь үс уналтыг бууруулах, үсний ширхэгийг эрүүлжүүлэх, цаашид уналтаас сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой байна. Гэхдээ үр дүн нь тухайн хүний биеийн онцлог, үс уналтын шалтгаанаас хамааран харилцан адилгүй илрэхийг мэргэжилтнүүд онцолж байна.
Тус салон нь уг үйлчилгээг стандартын дагуу, ариун цэврийн шаардлага хангасан орчинд хийж байгааг мэдээлсэн бөгөөд үйлчлүүлэгчдэд урьдчилсан зөвлөгөө өгөх боломжтой аж.
Салбарын байршил: БЗД, 13-р хороолол, Зүүн 4 замаас урагш, Коппер плаза, 5 давхар, 503 тоот
Холбоо барих: 7766-0770, 9404-0770
| Үс уналт нэмэгдэж буй энэ үед “Gegee Skin Care Beauty” салон PRP эмчилгээ хийж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03