Прокурорын байгууллагаас хууль хэрэгжиж эхэлснээс хойш мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт дансаа ашиглуулсан нэр бүхий 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, “...Б.Н нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны харилцах дансыг мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт ашиглуулахаар тохиролцож, хариу төлбөр авсан байна. Улмаар мөрийтэй тоглоом зохион байгуулагч нар нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 22- ны өдрүүдэд дансанд нь 62,6 сая төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ. Иймд тус хэрэгт анхан шатны шүүх Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөн түүний дансанд төвлөрсөн цахим мөрийтэй тоглоомын мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Иргэн та мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт өөрийн банкны харилцах данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгө зэргээ ашиглуулах нь тэдний үйлдэлд дэмжлэг үзүүлж буй хэлбэр бөгөөд энэ нь танд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдгийг анхаарна уу.
| Мөрийтэй тоглоомчдод дансаа ашиглуулж, мөнгө авсан иргэнд ял оноолоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03