Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 145 км-т, Хатгал тосгоноос хойд зүгт 45 км/-т Хатгал тосгоноос Тойлогтын амралт чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан Зил 131 автомашин түлээ ачсан дотроо 3 хүнтэй/ 1 хүн нь эсэн мэнд, 2 нь живсэн тухай дуудлагыг 2026.01.11-ний өдрийн 16:09 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид ажиллаж Зил 131 загварын автомашин түлээ ачсан, 2 буцалтгүй нэрвэгдэгчтэй живсэн байсныг 2 шумбагч 4-20 метрийн гүнд шумбалт хийн 2 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Автомашин осолдсон хэсгээр хар, цагаан хилтэй, мөснүүд хэсэг хэсгээр бутарсан, мөсний зузаан 30-40 см, орзон ихтэй (мөс 1м-1.5м өндөртэй овойж ёрдоож хөлдсөн), татах автомашин аль ч талаараа очих боломжгүй, мөн Зил-131 автомашин хамраараа доош харсан, 10 куб хуурай түлээ ачсан, түлээний арын хэсэг мөсөнд хавчуулагдсан байдалтай, хар хил гэнэт хөдлөх тохиолдолд автомашин живэх магадлалтай учир аврагчдын аюулгүй байдлын үүднээс ар гэрийн хүмүүстэй болон аврах ажиллагааны ахлах удирдагчтай зөвшилцөн татан гаргах ажиллагааг боломжит нөхцөл бүрдэх хүртэл түр хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн.
2026.03.26-ны өдөр Хөвсгөл нуурт живсэн Зил 131 автомашиныг татан гаргаж өгнө үү гэсэн ар гэрийн хүсэлт Онцгой байдлын газарт ирүүлсний дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн хүмүүс нийт 23 хүн жижиг оврын экскаватортайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 23 метрийн гүнд живсэн автомашиныг 10м урттай, 3.5м өргөнтэйгээр мөс гудамлаж эргээс 90 метрийн зайнаас татан гаргаж эзэмшигчид хүлээлгэн өгсөн.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 2026 он гарсаар мөс цөмөрсөн дуудлага 10 удаа, 10 автомашин, 6 иргэн амь насаа алдаад байна. Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж байгаа зөрчил тасрахгүй байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй баталгаат зам, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
| Хөвсгөл нуурт живсэн Зил-131 загварын автомашиныг татан гаргалаа |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34