Нийслэл 2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан НЗДТГ, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон есөн дүүргийн удирдлагууд Налайх дүүрэгт Өв соёлын цогцолбор байгуулах талаар уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар жуулчдад үндэсний өв соёлыг сурталчлах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах мөн үндэсний өв соёлыг хадгалж хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэв. Уулзалтын эхэнд Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах “Nomadic complex” төслийг танилцуулж, есөн дүүргийн удирдлагууд цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, саналаа илэрхийлэв.
Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр “Өнгөрсөн онд Налайх дүүргээр 550 мянган жуулчин дамжин өнгөрсөн судалгаа гарсан. Үүний 400 мянга нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зорчсон байна. Улсаар нь авч үзвэл нийт жуулчдын 50 орчим хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байсан. Мөн олон улсад нэр хүндтэй “Physical Asia” шоунд манай улсын тамирчид амжилттай оролцож эх орноо сурталчилсан тул энэ жил жуулчдын тоо ихээр нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Иймд жуулчдын голлон зорьдог зүүн бүсэд энэхүү бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь Налайх дүүрэг төдийгүй нийслэлийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулна” гэв.
| Горхи Тэрэлжийн хөвөөнд ЖДҮ-г дэмжсэн цогцолбор байгуулна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34