“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар нь “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийтдээ 100,000,000 төгрөгийн хахууль авсан гэх 2602000000115, 2501000070071, 2602000000114 дугаартай эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Дээрх нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна. Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50,000,000 төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45,000,000 төгрөг, жолоочийнхоо дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан 4 удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоов.
Уг эрүүгийн 3 хэрэгт хахуульд авсан нийт 100,000,000 төгрөгийг Төрийн сангийн Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүллээ
| Дутуу үлдээсэн ажлыг дуусгуулахаар гэрээ хийхдээ ₮100 саяын хахууль авчээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34