Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж авсан. Ингэснээр нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт сайжирч, нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн юм.
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажил 2026 онд мөн үргэлжилж байна. Энэ онд “Өглөөний гудамж”-д байрлах “Өргөө” зочид буудлыг нийслэл өмчдөө эргүүлэн авлаа. “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан хэдий ч бодитоор хэрэгжиж чадаагүй. 2025 оны аравдугаар сард хотын дарга Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлыг нийслэлд буцаан авахаа мэдэгдэж, 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тус объектыг нийслэлийн өмчид эргүүлэн авах тухай шаардлагыг хүргүүлсэн.
Тэгвэл өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлж авах ажил үндсэндээ цэгцэрч, “Өргөө” зочид буудлын эцсийн өмчлөгчөөр НИТХ бүртгэгдсэн болохыг онцолсон. Цаашид Соёлын төв өргөөний нэг блокийг нийслэлийн өмчөөр эргүүлэн авахаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм.
| “Өргөө” зочид буудлыг нийслэл өмчдөө эргүүлэн авлаа |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34