Б.Мөнх-Эрдэнэ нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж сумын Засаг даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Д.Адилбиш, Ч.Төгсжаргал, Л.Сэлэнгэсайхан нарын техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй буюу мотор нь тос гоожсон 200 мянган км- ээс дээшгүй гүйлттэй байх ёстой байхад 272 мянган км-ийн гүйлттэй бичиг баримтгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан автомашиныг хүлээж авах талаар хууль бус үүрэг өгч, техникийн тодорхойлолтод заасан шаардлага бүрэн хангаагүй автомашиныг хүлээн авч санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлж З ХК-д хууль бус давуу байдал бий болгосон хэрэгт. Л.Сэлэнгэсайхан нь техникийн тодорхойлолтод заасан шаардлага бүрэн хангаагүй автомашиныг хүлээн авч санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлсэн харин Д.Адилбиш Ч.Төгсжаргал нар нь тус хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон хэрэгт холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигалын гэмт хэрэг нь сонгуульт болон томилогдсон албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгод ашигласан байдаг онцлогтой буюу албаны эрх ашгаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олох эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд боломж олгосноор дээрх бүлэгт заасан хэргийн нийтлэг шинж болдог. Тус гэмт хэрэг нь хувьдаа болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгох зорилгоор шунахайн сэдэлтэйгээр шууд санаатай үйлдэгддэг ба эдгээр нь бүхэлдээ үгүйсгэгдсэн тохиолдолд гэмт хэргийн шинжгүй гэж үздэг. Шүүгдэгч нар нь техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг хүлээж авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч ямар нэгэн ашгийг хичээж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгох санаа зорилготой байсан гэдэг нь тогтоогдоогүй, мөн хөрөнгийн үнэлгээгээр маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 43,4 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэх агуулгатай дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Адилбиш, Ч.Төгсжаргал, Л.Сэлэнгэсайхан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ.
| ₮43,4 саяар моторын тос гоожсон автомашин авсан албан тушаалтнуудыг цагаатгалаа |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34