
Ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг олон жилийн дараа шинэчилснээр нийслэл томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүгийн олон төрөл хэрэгслийг ашиглаж санхүүжүүлэх боломж нээгдсэн. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 40 орчим хувь нь уламжлалт гэр хороололд амьдарч байна.
Гэр хорооллоос иргэдийг орон сууц руу шилжүүлэхэд хамгийн нэгдүгээрт хийх ёстой ажил бол цахилгаан, дулааны эрчим хүчийг нэмэгдүүлэх юм Улаанбаатар хот одоогоос хоёр жилийн өмнө анхны дотоод бондыг арилжиж байсан. Хоёр жилийн хугацаатай гаргасан дотоод бондыг энэ оны эхний хоёрдугаар хагаст төлөөд дуусаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл төлөх ёстой дотоод бондын үлдэгдэлгүй болсон учраас 42 жилийн түүхтэй Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн санхүүжилтэд шаардагдах 200 тэрбумын бондыг өнөөдөр арилжихад бэлэн болоод байна. ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангаж, 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болно.
ДЦС-5 өнөөгөөс хоёр жилийн дараа буюу 2028 оны I улиралд эхний блокоо хүлээж авснаар олон нийтэд үр өгөөжөө хүртээнэ. Дулааны тавдугаар цахилгаан станц бол Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг дулаан, цахилгаанаар хангах томоохон төсөл. Нийслэл Бөөрөлжүүтийн 300 МВт цахилгаан станцыг дотоод бондоор санхүүжүүлж, ашиглалтад оруулж байсан туршлагатай. Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй уялдуулж, эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг олноор барьж байгуулах шаардлагатай байна” хэмээн онцоллоо.

Эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан бөгөөд нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар байхаар төлөвлөгдсөн. Үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20 хувь буюу 131.7 сая ам.доллар байна. 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцоход энэ нь 467.4 тэрбум төгрөг болж байна. Үүнээс 2026 онд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоод байна.
| ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина |
2026-03-30 17:45:38
Малчин цэргийг хайлцсан хүиүүст талархал илэрхийллээ
2026-03-30 17:37:14
2026-03-30 16:12:58
2026-03-30 17:45:38
Малчин цэргийг хайлцсан хүиүүст талархал илэрхийллээ
2026-03-30 17:37:14
2026-03-30 16:12:58
₮43,4 саяар моторын тос гоожсон автомашин авсан албан тушаалтнуудыг цагаатгалаа
2026-03-30 15:03:30
Өнгөрсөн долоо хоногт хүүхэд хамгаалах байранд 28 хүүхэд иржээ
2026-03-30 14:56:18
2026-03-30 14:31:20
2026-03-30 13:29:57
Пүрэв гарагт ахиухан нойтон цас орж, хүчтэй шуурна
2026-03-30 12:28:13
АТГ: Хөгжлийн банкны хэргийг шалгах явцад ₮891 тэрбумыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 12:14:25
Өгий нуурт Land Cruiser цөмөрч, 4 хүнийг эсэн мэнд гаргалаа
2026-03-30 11:55:57
Х.Нямбаатар хүний хөгжил, соён гэгээрүүлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2026-03-30 11:21:33
Н.Учралыг чөлөөллөө
2026-03-30 10:45:40
Ихэнх нутгаар нойтон цас, бороо орно
2026-03-30 10:03:15
Г.Хишигсайхан хүрэл медаль хүртэж, гавьяат Б.Сэр-Од IV байрт шалгарлаа
2026-03-30 09:51:31
Дайны үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон этгээдэд ял оногдууллаа
2026-03-30 09:44:18
Өнөөдөр Хан-Уул, Чингэлтэй, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-03-30 09:32:26
ЭЦА: Өнжмөл өвсөө битгий шатаагаарай, бүжингүүд унтаж байдаг юм шүү
2026-03-30 09:25:39
Балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу
2026-03-30 07:54:10
Улаанбаатарт 10 хэм дулаан
2026-03-30 07:52:19
Туулын хурдны замын түүхээс сөхвөл: Туул гол дагуу хурдны зам барих шийдвэрийг анх 2013 онд гаргаж байв
2026-03-29 12:10:55
Өнөөдөр "Алтан цом"-ын долоодугаар тойрог эхэлнэ
2026-03-29 10:31:47
ОХУ-ын автобензиний хоригт Монгол Улс хамаарахгүй
2026-03-29 08:55:21
Ойрын өдрүүдэд говь, талын нутгаар салхи, шуургатай байна
2026-03-29 08:51:29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно
2026-03-29 08:48:24