Архангай аймаг, Өгийнуур сумын Өгий багийн “Мэргэн шанаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км/ “Өгий” нуурын мөсөн дээгүүр суудлын автомашинтай зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн, тухайн автомашинд зорчиж явсан 4 хүн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Hyundai Starex” загварын суудлын автомашины урд хэсэг нуурын эргээс 300 метрийн зайд нуурын мөсөнд цөмөрч живсэн байсныг автомашины арын хэсгийн мөсийг цэвэрлэн, гүн рүү живхээс хамгаалж, 03.29-ний өдрийн 08:00 цагт эхлүүлж 16:58 цагт татан гаргасан. Мөн иргэн А-ийн “Toyota Land Cruiser Prado” загварын суудлын автомашин нуурын эргээс 1 км-ийн зайд 4 дугуй нь мөсөнд цөмөрч орсон байсныг ажиллаж татан гаргасан.
| Өгий нуурт Land Cruiser цөмөрч, 4 хүнийг эсэн мэнд гаргалаа |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00