Эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгох, импортын цахилгаан эрчим хүчийг орлох стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгуудыг хийгээд байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. ТЭЦ-2-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газарт баригдах тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан гүйцэтгэнэ.
Захиалагчийн өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд НИТХ “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-д төслийн барилгын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг олгож, нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох эрхийг баталгаажуулсан. "Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ нь барилга угсралтын ажлын гүйцэтгэл, чанар, тоног төхөөрөмжийн туршилт тохируулга, ажлын баталгаажуулалт, ашиглалтад хүлээн авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангах чиглэлд ажиллах юм. Түүнчлэн түншлэлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт гэрээ, төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулах ажил үргэлжилж байна.
ДЦС-5 нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хотын баруун бүсийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой. Станц цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм. Тус төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглаж буй. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталт зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Дулааны V цахилгаан станц өрөмдлөгөө дуусч, үндсэн тоног төхөөрөмжөө захиаллаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03