Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг тус төвд анх 2025 онд дроноор хүргэсэн бөгөөд өдгөө хоёр дахь удаагаа агаараар тээвэрлэн хүргэж буй юм. ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг тусламж үйлчилгээндээ ашиглаж, 2533 үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө зориулсан байна. Дашрамд дуулгахад, ЦССҮТ-өөс эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж.
ГССҮТ
| Цусны төвөөс ГССҮТ рүү дроноор 10 минутад бүтээгдэхүүн хүргэлээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03