Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгах хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн байршилд ажиллалаа.

Тодруулбал, “Цагаан хуаран Консалтинг” ХХК нь Өгөөмөр захын хойно нийт 5.5 га талбайд 2448 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн сүүлийн ээлж болох V ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тухайн орчимд байрлах 91А орон сууцны иргэдээс орон сууцад нь доргилт өгсөн, улмаар ан цав үүсэж иргэдийн тав тух, аюулгүй байдал алдагдсан. Мөн 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж буй зэрэг гомдлыг ирүүлсэн аж. Гомдол, мэдээллийг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалт хийхэд тус байгууллага нь барилгын ажилтай холбоотой бусад зөвшөөрлөө авсан хэдий ч барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон юм.
Ийнхүү өнөөдөр “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн барилга угсралтын ажлыг түр зогсоож, хууль, дүрэм журмын дагуу холбогдох зөвшөөрлийг авч барилга угсралтын ажлаа эхлүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өгөв.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 616 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга угсралтын ажлууд явагдаж байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг холбогдох зөвшөөрлийг авч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, стандарт, норм, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлахыг зөвлөж байна” гэлээ.
| Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ |
Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг папиллома вирусын эрт илрүүлэгт хамруулж байна
2026-03-26 17:27:00
Өгөөмөр захын хойно барьж буй барилгын ажлыг зогсоолоо
2026-03-26 16:46:08
2026-03-26 15:16:13
Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг папиллома вирусын эрт илрүүлэгт хамруулж байна
2026-03-26 17:27:00
Өгөөмөр захын хойно барьж буй барилгын ажлыг зогсоолоо
2026-03-26 16:46:08
2026-03-26 15:28:35
2026-03-26 15:16:13
Хулсны түймэр унтрааж яваад амиа алдсан идэвхтэн байгаль хамгаалагч
2026-03-26 15:12:19
Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
2026-03-26 14:12:24
2026-03-26 13:57:34
Баянхонгорт алба хааж байсан нутгийн цэргүүд хоорондоо маргалдаж, нэгнээ зүсчээ
2026-03-26 13:02:04
Хорт хавдар үүсгэдэг бодис ихээр хадгалсан гадаадын иргэнд ял оноолоо
2026-03-26 12:55:01
2026-03-26 12:07:33
АНУ-ын тангарагтны шүүх “Meta” компанид 375 сая ам.долларын торгууль ногдууллаа
2026-03-26 11:52:40
2026-03-26 10:22:48
2026-03-26 09:57:18
Цагдаа нар шатаж буй байшингаас 63 настай эрэгтэйг гаргаж, аварчээ
2026-03-26 09:55:06
2026-03-26 09:42:49
“Бага-Өлийн дэлэн”-д гарсан ойн түймрийг цурамд оруулан манаж хоножээ
2026-03-26 09:23:58
2026-03-26 09:14:09
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-26 07:47:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-03-26 07:46:35
“Esports Nations Cup 2026” тэмцээнд “MESA” Үндэсний шигшээ багийн түншээр оролцоно
2026-03-25 22:54:22
2026-03-25 16:27:57
Нийслэлд 1077 орон сууцыг дулаалж, ДЦС II хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэнэ
2026-03-25 16:13:08
Шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулна
2026-03-25 14:47:13
УИД дээр хүнээ буулгаагүй явсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торголоо
2026-03-25 14:35:03
"Дөргөн" нуурын зэгсний түймэрт дайчлагдсан цэцэрлэгийн нярав амиа алджээ
2026-03-25 14:13:57
Г.Одонцэцэг: Хавар хоол, хурьцлыг багасгаж, 45-аас дээш насныхан үйлдэхгүй бол сайн
2026-03-25 14:06:46
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Дэлхийн адууны өдрөөр Вьетнамд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирнэ
2026-03-25 11:39:45
2026-03-25 10:47:38
2026-03-25 10:22:53
2026-03-25 10:11:18
2026-03-25 09:43:29
ХОУ-нд суурилсан хогийн савыг сургуулиудад байршуулж эхэллээ
2026-03-25 09:14:23
Энэ сарын 29 хүртэлх цаг агаарын төлөв
2026-03-25 09:11:31
2026-03-25 09:04:22
2026-03-25 09:04:10
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-25 07:20:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-25 07:19:24