ЭМГЭНЭЛ
ЛХАГВЫН БАТМЯГМАР /1985–2026/
Бидний журмын нөхөр, төрийн шилдэг албан хаагч, идэвхтэн байгаль хамгаалагч Лхагвын Батмягмар нь 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар Агаш арал, Цахиртын хоолой орчимд гарсан хулсны түймрийг унтрааж, галын аюулаас ард иргэд, мал амьтан, байгалиа хамгаалахаар тэмцэж яваад харамсалтайгаар амь насаа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Л.Батмягмар нь 1985 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 10 сайхан хүүхэдтэй айлын 5 дахь хүү болон мэндэлж, 1994–2004 онд Ховд аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэжээ. Тэрээр 2014–2026 онд Чандмань сумын Бүжинхэн цэцэрлэгт галч, няраваар боловсролын байгууллагад тасралтгүй 12 жил тогтвортой суурьшилтай ажиллаж, хамт олон, эцэг эх, хүүхдүүдэд хүндлэгдсэн, нэр хүндтэй ажилтан байв.
Тэрээр 2017 онд мялзан өвчний ариутгалын ажилд, 2019–2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал, 2021–2022 онд малын гоц халдварт шүлхий өвчин, 2015, 2022, 2026 онд гал түймэр унтраах ажиллагаанд сумын мэргэжлийн ангийн аврах бүлгийг манлайлан оролцож, хүний эрүүл мэнд, байгалийн онгон дагшин байдлыг хамгаалахад гарамгай үүрэг юм. Түүний ажил хөдөлмөр, хичээнгүй зүтгэлийг төр засгаас үнэлж, байгууллага, сумын аварга ажилтан, Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар медаль, Аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал Жуух бичиг, Монголын үйлдвэрчний эвлэлий Жуух бичгээр шагнажээ.
Мөн Монгол бөхийн түүхэнд өөрийн тод мөрийг үлдээж, 2010 онд сумын начин, 2011 онд сумын Заан цол хүртэж, эр бяр нь тэгширсэн хүчтэн байв. Хойч үедээ монгол бөхийн мөн чанарыг таниулахаар бөхийн дугуйлан хичээллүүлэн, хүүхэд багачуудад мэх, дэвээ шаваа, цол дуудах ёс зэрэг өв соёлыг сургаж байсан хичээнгүй нэгэн байлаа.
Халамжит ханийхаа итгэл найдвар, бяцхан үрсийнхээ хайртай аав, азай буурал ээжийнхээ тулах багана, ахан дүүс, хамаатан садан, төрөл төрөгсдийнхөө нөмөр нөөлөг, нутгийн түмэн олон, найз нөхөд, ажлын хамт олныхоо итгэлт нөхөр таны гэгээн дүр, хөдөлмөр зүтгэл, шударга зан, зарчимч байдал, авьяас ур чадвар, ажилсаг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан орших болно.
Мөнх тэнгэрийн орондоо тайван нойрсоорой. Талийгаачийн гэр бүл, ахан дүүс, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олон, дотны хүмүүст нь ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
| Хулсны түймэр унтрааж яваад амиа алдсан идэвхтэн байгаль хамгаалагч |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34