Зэвсэгт хүчний байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч эмнэлэгт байна гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас (ЗХЖШ) тайлбар хийлээ.
Тодруулбал, "Баянхонгор аймагт байрлах ЗХЖШ-ын Барилга, инженерийн харьяа анги дээр гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн орчимд буюу цэргүүдийн амралтын цагаар тухайн хэрэг гарсан байна. Гэмтсэн алба хаагчийг хэрэг гарснаас 10 минутын дараа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлжээ. Албаны шалгалтаар Завхан аймгаас татагдсан хугацаат цэргийн хоёр алба хаагч хоорондоо үл ялиг шалтгаанаас болж маргалдаж, дүрмийн бус харилцаа үүсэн, нэгнийгээ зүсэж гэмтээжээ. Цэргийн байранд хурц үзүүртэй зүйл байх ёсгүй бөгөөд ямар эд зүйлээр, хэрхэн гэмтээсэн зэрэг асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Гэмтсэн алба хаагч Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд эмч нарын зүгээс биеийн байдлыг хөнгөн гэж үзэн, шаардлагатай эмчилгээг хийж байгаа. ЗХЖШ-ын зүгээс цэргийн дүрмийн дагуу холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно" гэлээ.
| Баянхонгорт алба хааж байсан нутгийн цэргүүд хоорондоо маргалдаж, нэгнээ зүсчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03