Дөрөвдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -2...-8°С хүйтэн, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4...10°С дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 4 градус дулаан байдаг.
Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас онцолбол 2000 оноос хойших жилүүдэд дөрөвдүгээр сарын агаарын температур ОЖД–аас харьцангуй дулаан байсан ба тухайлбал 2004–2005, 2007–2010, 2011, 2014–2020, 2024, 2025 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2–6°С–аар дулаан байсан байна. Харин 1979–1980, 1983–1986, 1988, 1990–1991, 1993, 2010, 2013, 2023 онуудад агаарын температур олон жилийн дунджаас 2–6°С-аар хүйтэн байсан байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Архангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Төв аймгийн өмнөд болон Өвөрхангайн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд ширүүсч, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх магадлалтай байна. Агаарын температурын хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй. Сарын эхээр зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байх төлөвтэй байна.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ахиу байх төлөвтэй. Сарын эхээр нутгийн хойд болон зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, ОЖД–аас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх магадлал өндөр байна.
Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч, болзошгүй ой хээврийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулав.
| Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв |
Баянхонгорт алба хааж байсан нутгийн цэргүүд хоорондоо маргалдаж, нэгнээ зүсчээ
2026-03-26 13:02:04
Хорт хавдар үүсгэдэг бодис ихээр хадгалсан гадаадын иргэнд ял оноолоо
2026-03-26 12:55:01
2026-03-26 10:22:48
2026-03-26 13:57:34
Баянхонгорт алба хааж байсан нутгийн цэргүүд хоорондоо маргалдаж, нэгнээ зүсчээ
2026-03-26 13:02:04
Хорт хавдар үүсгэдэг бодис ихээр хадгалсан гадаадын иргэнд ял оноолоо
2026-03-26 12:55:01
2026-03-26 12:07:33
АНУ-ын тангарагтны шүүх “Meta” компанид 375 сая ам.долларын торгууль ногдууллаа
2026-03-26 11:52:40
2026-03-26 10:22:48
2026-03-26 09:57:18
Цагдаа нар шатаж буй байшингаас 63 настай эрэгтэйг гаргаж, аварчээ
2026-03-26 09:55:06
2026-03-26 09:42:49
“Бага-Өлийн дэлэн”-д гарсан ойн түймрийг цурамд оруулан манаж хоножээ
2026-03-26 09:23:58
2026-03-26 09:14:09
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-26 07:47:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-03-26 07:46:35
“Esports Nations Cup 2026” тэмцээнд “MESA” Үндэсний шигшээ багийн түншээр оролцоно
2026-03-25 22:54:22
2026-03-25 16:27:57
Нийслэлд 1077 орон сууцыг дулаалж, ДЦС II хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэнэ
2026-03-25 16:13:08
Шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулна
2026-03-25 14:47:13
УИД дээр хүнээ буулгаагүй явсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торголоо
2026-03-25 14:35:03
"Дөргөн" нуурын зэгсний түймэрт дайчлагдсан цэцэрлэгийн нярав амиа алджээ
2026-03-25 14:13:57
Г.Одонцэцэг: Хавар хоол, хурьцлыг багасгаж, 45-аас дээш насныхан үйлдэхгүй бол сайн
2026-03-25 14:06:46
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Дэлхийн адууны өдрөөр Вьетнамд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирнэ
2026-03-25 11:39:45
2026-03-25 10:47:38
2026-03-25 10:22:53
2026-03-25 10:11:18
2026-03-25 09:43:29
ХОУ-нд суурилсан хогийн савыг сургуулиудад байршуулж эхэллээ
2026-03-25 09:14:23
Энэ сарын 29 хүртэлх цаг агаарын төлөв
2026-03-25 09:11:31
2026-03-25 09:04:22
2026-03-25 09:04:10
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-25 07:20:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-25 07:19:24