“Esports Foundation”-аас зохион байгуулж буй “Esports Nations Cup” тэмцээнд оролцох 100 гаруй улс орны Үндэсний шигшээ багийн түншүүдийг албан ёсоор зарлалаа. Монгол улсаас “Монголын Электрон Спортын
“Esports Nations Cup 2026” тэмцээнд “MESA” Үндэсний шигшээ
багийн түншээр оролцоно
“Esports Foundation” нь электрон спортын клубүүдийн дундах хамгийн өндөр шагналын сантай “Esports World Cup” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. Бидний мэдэхээр өнгөрөгч онд зохиогдсон “Esports World Cup 2025” тэмцээний Counter-Strike 2 төрөлд манай улсын “The MongolZ” баг аварга болж байсан.“Esports Foundation”-аас зохион байгуулж буй “Esports Nations Cup” тэмцээнд оролцох 100 гаруй улс орны Үндэсний шигшээ багийн түншүүдийг албан ёсоор зарлалаа. Монгол улсаас “Монголын Электрон Спортын Холбоо” буюу “MESA” Үндэсний шигшээ багийн түншээр сонгогдсон байна. “Esports Foundation” нь нийт 150 улсаас 630 гаруй хүсэлт хүлээн авсан ба улс орнуудад электрон спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх шинэ бүтцийг бий болгож байна.

“Esports Nations Cup 2026” тэмцээнд “MESA” Үндэсний шигшээ
багийн түншээр оролцоно
“Esports Foundation” нь электрон спортын клубүүдийн дундах хамгийн өндөр шагналын сантай “Esports World Cup” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. Бидний мэдэхээр өнгөрөгч онд зохиогдсон “Esports World Cup 2025” тэмцээний Counter-Strike 2 төрөлд манай улсын “The MongolZ” баг аварга болж байсан.
“Esports Nations Cup” нь Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо 2026 оны 11-р сарын 2-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Мөн улс хооронд зохиогдож буй хамгийн их шагналын сан буюу $20.000.000 шагналын сантайгаар зохиогдох юм.
“Esports Nations Cup” нь электрон спортын түүхэнд хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй үндэсний шигшээ багт суурилсан дэлхийн хэмжээний бүтцийг бий болгож байгаагаараа онцлог юм. Тус тэмцээн нь клубийн системээс ялгаатай нь дэлхийн шилдэг тамирчид эх орноо төлөөлөн оролцох учраас уламжлалт спортын ДАШТ, олимпын зарчимтай төстэй форматтай явагдана. Үүгээрээ электрон спортын салбарт шинэ жишиг тогтоох томоохон үйл явдал болохоор байна.
Энэхүү тэмцээн нь багийн болон ганцаарчилсан топ түвшний 16 төрөлтэйгөөр явагдана.
Багийн төрөл
Ганцаарчилсан төрөл
Тус тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “MESA”-ийн сошиал медиа болон https://mesa.mn/ вэбсайтаас хүлээн аваарай.
| “Esports Nations Cup 2026” тэмцээнд “MESA” Үндэсний шигшээ багийн түншээр оролцоно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03